Ардчилсан намын гишүүн Д.Монголхүүг баривчилсныг иргэд эсэргүүцэж, ХЗДХЯ-ны гадна цугласан. Тэднээс заримыг нь цагдаагийнхан баривчилсан юм. Уг үйл явдлын талаар иргэн Ц.Уянга цахим орчинд пост бичиж оруулжээ. Үүний хариуд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Уянга, таны захиасыг тэмдэглэсэн бөгөөд манай Хүний эрхийн үндэсний зөвлөх, ХЭҮК-ынхонтой зөвшилцсөний үндсэн дээр арга хэмжээ авах болно. Дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү” хэмээн бичжээ.
Иргэд яг одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж байна.