Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд өнгөрсөн баасан гаригт гэнэт мэдээлэл хийлээ. Мэдээллийн агуулга нь “АлтанДорнод Монгол” компанийн асуудалтай холбоотой гэсэн зар ирэв. Монгол Улсын Засгийн газрыг А.С.Паушок Олон улсын арбитрын шүүхэд өгч татварын бодлогоор дарамтлан, ялгавартай хандсан хэмээн буруутгасан.
Дөрвөн жил гаруй хөөцөлдөн, Засгийн газар зургаан сая доллараа зарцуулсны эцэст Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр манай талд гарсныг Монгол Улс баяртай хүлээн авсан билээ. Гэтэл Прокурорын байгууллага түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл үнэн гэдгээ мэдэгдэн, учир шалтгаанаа ийнхүү тайлбарлалаа. Улсын ерөнхий проку рорын байр суурийг төлөөлж мэдээлэл хийсэн Л.Болд “Алтан-Дорнод Монгол” компанийг Монгол Улсад 2007- 2008 онд татвар, хүү, торгууль зэ рэгт 75.3 тэрбум төгрөг, за рим бүтээгдэхүүний үнийн өсөл тийн татвар болох 22.4 тэр бум нийтдээ 127.4 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлс хийсэн гэх үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасан.
Уг компани татварын өрийн асуудлаа компанийнхаа татвар, санхүүгийнхээ баланст тусгаж, татварын байгууллагад хүргүүлсэн юм билээ. Уг хэрэгт татварын улсын байцаагч, шинжээч нар дүгнэлт гаргаж 127.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын татварын байгууллагад төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэвч прокурорын байгууллага уг татвараас зайлсхийсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Учир нь тус компани орлогоо нуусан, тайлан балансаа хуурамчаар үйлдсэн нь нотлогдоогүй.
Хуулийн байгууллагад уг хэргийг шалгаж эхэлснээс хойш тус компанийн татвараас зайлсхийж хуурамч баримт бүрдүүлэх, орлогоо нуун дарагдуулаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ” гэв. Германы Франкфурт хо тод таван өдөр үргэлжилсэн Арбитрын шүүх Монгол Улсад татвар төлөх ёстой, маргаан үүсгэсэн асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй гэсэн шийд вэр гаргасан. Гэтэл хамгийн их мөнгөн дүнтэй татвараас зайлсхийсэн, шүүхийн шийдвэр биелүүлээгүй хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь олны анхаарлыг татаж байна.
Ийнхүү шийдвэрлэснээр дараа гийн асуудлыг шийдэхэд дөхөм тэй болж байна гэсэн тайлбарыг тус газрынхан давхар дайна лээ.
Х.ОЮУН