УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ сард хэлэлцэх асуудлын цаглаврыг батлав. Тус байнгын хороо УИХ-ын хяналт, шалгалтын тухай, гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр үүнд тусгасан байна.
УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг болон дэд хэсгийнхний ажлыг шуурхайлж, аравдугаар сарын сүүлчээр байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналыг
Бэлтгэсэн У.Наран