Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Доргонт гэх газарт Туул голын усанд таван хүн автомашинтайгаа живжээ. Ослын тухай мэдээлэл цагдаагийн байгууллага аравдугаар сарын 5-ны 20.56 минутад ирсэн гэнэ. Цагдаагийнхан очиход "Prado" маркын тээврийн хэрэгслээр 5 иргэн гол гатлах үйлдэл хийж байгаад автомашинтайгаа усанд живсэн байжээ. Улмаар 3 иргэн голын уснаас гарч, 49 настай Б, 53 настай О нар голын усанд урссан байжээ. Онцгой, цагдаагийнхан эрэн хайх ажиллагааны явцад иргэн Б-гийн цогцсыг олсон аж. Үргэлжлүүлэн О-г эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийг өөрсдийн болон хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, гол, ус гатлахдаа зориулалтын гүүр, гармыг сонгож зорчих, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.