Зарим шатахуун түгээх компаниуд өчигдөр оройноос АИ-92 бензиний олголтоо хязгаарлаж, шатахуун түгээх станцуудад жолооч нар дахин уртаас урт дараалал үүсгэж эхэллээ. Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Улаанбаатарт шатахууны 5 хоногийн нөөц бий. Мөн ОХУ, Хятадаас шатахуунууд ирж байгаа” гэх тайлбарыг өгсөн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ АИ-92 бензиний зохиомол хязгаарлалт хийж буй компаниудад хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ. Тэрбээр, “Шатахуун нөөц хангалттай бий гэдгийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Шатахуун импортлогчдын холбооноос албан ёсоор мэдэгдлээ. Зохиомол хомсдол үүсгэж хязгаарлалт хийж байгаа компаниуд хууль бус үйлдэлээ зогсооно уу. Энэ удаад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хатуу арга хэмжээ авна” гэсэн юм.