Хог хаягдлыг дахин боловсруулах, хөрсний бохирдлоос сэргийлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнөөдөр төв талбайд зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөгийн үеэр хог хаягдал дахин боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн дахин боловсруулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, тоног төхөөрөмжүүдийг иргэд, аж ахуйн нэгжүүд нэг доороос худалдан авах боломж бүрдүүлэх гэнэ. Үүнээс гадна хөрсний бохирдлоос хамгаалах амьд бактериудыг танилцуулж, борлуулах арга хэмжээг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд зохион байгуулах нь.
Бэлтгэсэн М.Оч