Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Барилга, технологийн политехник коллежтой хамтран Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын няравын албан тушаалд ажиллаж байгаа ахлагч нарт мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх сургалтыг 2021 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс зохион байгуулж байна. Энэхүү сургалтад Зэвсэгт хүчний 15 нэгтгэл, ангиудаас 30 ахлагч хамрагдаж буй. Сургалтыг мэргэжлийн суурь хэсэг болон мэргэшүүлэх хэсэг гэсэн үндсэн 2 үе шаттайгаар явуулж байна. Сургалтын агуулгад эд хариуцагчийн дүрэм, хөрөнгө ба бүртгэлийг судлах, анхан шатны баримт түүнийг судлах, тайлан тооцоог “excel” програмд оруулах, барааны гарал үүсэл болон харилцааны ур чадварт суралцах чадамжуудыг 5 сарын хугацаанд эзэмшиж төгсөх юм. Түүнчлэн ҮБХИС-ийн харьяа Батлан хамгаалахын удирдлагын академи, Ахлагчийн сургуулийн материаллаг баазыг түшиглэн нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаанд 27, ротын ахлагчийн дамжаанд цэргийн 50 шилдэг алба хаагчийг элсүүлэн сургалтыг зохион байгуулж байна.