Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан БНХАУ-ын “Тианжин хүнс” группийн төлөөлөлтэй өчигдөр уулзан, Монголд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх талаар санал солилцжээ. Хятадын талаас хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, тус улсын техник, технологийг нэвтрүүлэх, цаашилбал хүлэмжийн ногоо тарих зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг дурдсан аж. Манай улсын хувьд нарийн ногоог эх орондоо үйлдвэрлэн дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьж буй. Тиймээс талууд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой хэмээн тооцон цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө нарийвчлан боловсруулахаар тохиролцжээ. Ташрамд дурдахад, 2020 оны байдлаар манай улсад 6000 орчим га талбайд өвлийн болон нийлэг хальсан хүлэмж ашиглаж байв. Мөн жилд 20 000 гаруй тонн нарийн ногоо хэрэглэдгээс 70 орчим хувийг нь импортолдог аж.