“Эрдэнэс Оюутолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн баасан гарагт болжээ. “Эрдэнэс Оюутолгой”-н дүрмийн 5.1-т заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг “Эрдэнэс Монгол”-ын Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг. “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч буйтай холбогдуулж “Эрдэнэс Монгол”-ын Төлөөлөн удирдах зөвлөл ийн хуралдсан аж. Улмаар “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Цэрэнбатыг томилсон байна.
Бэлтгэсэн Ц.Ундрал