“Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч До.Чулуун баатарыг гуравдугаар сарын 24-нөөс сэжигтнээр, дө- рөв дүгээр сарын 7-ноос яллагдагчаар татан цагдан хорьж байна. Энэ хугацаанд Д.Чулуунбаатарын өмгөөлөгчид түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг УМБГ, НПГ, шүүхэд есөн удаа тавьсан ч өнөө хэр шийдээгүй байсаар Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Н.Сүхбаатарын тавдугаар сарын 24- ний захирамжаар цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн, Азийн сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, МСНЭ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Дол горын Чулуунбаатарыг цагдан хорьж байгаатай холбогдуулан Олон улсын сэтгүүлчдийн холбоо, Азийн сэтгүүлчдийн хол бооноос мэдэгдэл ирүүллээ. Дэлхийн 131 орны 600 мянга гаруй сэтгүүлчийг төлөөлөн Олон улсын сэтгүүлчдийн холбоо (IFJ)-ны Ази, Номхон Далайн бүсийн захирал Жаклин Паркийн ирүүлсэн мэдэгдэлд “Д.Чулуунбаатарыг батлан даалтад гаргахаас татгалзаж буйд, мөн түүний эрүүл мэндийн байдал муу байгаад түгшиж байна. Түүнийг яарал тай суллан, хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж байна” хэмээсэн байна.
Азийн сэтгүүлчдийн холбоо, БНСУ дахь Монголын Элчин сайдын яамаар дамжуулан өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт болон холбогдох хүмүүст хандан До.Чулуунбаатарыг хууль бусаар цагдан хорьсныг эсэргүүцсэн захидал хүргэхээ мөн мэдэгдлээ.