Морин хуурын чуулгын хөгжимчин, морин хуурч Р.Амарбаяр, Н.Жигжиддорж нар энэ сарын 17-нд АНУ-ын Чикаго хотод хамтарсан тоглолт хийхээр болжээ. Төгөлдөр хуурч нь тус хотод амьдардаг, өмнө нь ДБЭТ-ын концертмейстэрээр олон жил ажилласан Б.Алуунгоо аж. Уран бүтээлчид хөтөлбөртөө Монголынхоо хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулсан бүтээлүүдээс эгшиглүүлэхээр багтаажээ. Үүний сацуу сонгодог хөгжмийг монгол үндэсний язгуур зэмсгээр хэрхэн тоглодгийг үзэгчдэд сонирхуулах гэнэ. Тэдний тоглолтын сураг дуулдсан даруйгаас Вашингтон болон Сиэтл хотын монголчууд ч бас урин залах болжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал