Иргэн Т.Ананда “Солонгон ааштын увидас” хэмээх өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан 2021 оны есдүгээр сарын 29-ний 0.45 болон 10.30 цагт Т.Дэлгэрмөрөнгийн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хийгээд өөрийг нь алахаар сүрдүүлж буй бичлэгийг олон нийтэд цацсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж Т.Дэлгэрмөрөнг шалгасан аж. Улмаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-тай хамтран халдвар хамгааллын дэглэмийг баримтлан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэрэг, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн аж. Дараа нь Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулсан байна. Ингээд Т.Дэлгэрмөрөнгийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих”-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.