Авлигатай тэмцэх газрынхан Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар дахь гаалийн газар, Буянт-Ухаа дахь гаалийн газар, Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хорооны гаалийн улсын байцаагч нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгажээ.
ГЕГ-ын байцаагч П.Түвшинзаяа, Улаанбаатар дахь гаалийн газрын албаны дарга Н.Уранчимэг, Б.Цэен, ахлах байцаагч Ч.Энхтуяа, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын байцаагч С.Дамбажав, Л.Энхболд, нар хөрөнгө орлогоо худал мэдүүлжээ. ГЕГ-ын дарга хууль зөрчсөн ажилтнуудын цалинг нь бууруулах, сануулах зэргээр хариуцлага тооцсон гэнэ.
Мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын дарга Х.Нурбат, сумын Засаг даргын орлогч М.Абужалел, аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктес нар хөрөнгө орлогоо хууль зөрчиж мэдүүлсэн тул сануулах шийтгэл ногдуулсан байна.
Г.ОРЧЛОН