Коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарласаар нэг жил болж буй. Өмнө хавар ААН-ууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээ мэдэгдэж байсан. Тухайн үед УОК-оос Хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллуулах шийдвэр гаргасан юм.
Сүүлийн өдрүүдэд зарим караоке, баар удаан хугацаанд ажиллаагүй учраас "дампуурсан" гэдгээ мэдэгдэж буй. Харин "ZU CLUB"-ын зүгээс "Засгийн газар, УОК зэрэг төрийн байгууллагууд олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулж, халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн мөртөө бүх бурууг ААН-уудад тохсон хэвээр байна хэмээн үзэж, цаашдаа хэвийн ажиллах болсноо мэдэгдлээ.