“Зоос банк”-ны гэх хэрэгт холбогдсон Д.Батбаяр, Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байна.
Уг хэрэгт мөрдөн байцаалт явуулах хуулийн хугацаа дуусаж, мөрдөн байцаагч нарын шалгах зүйл гүйцсэн гэж тус хэлтсийн эх сурвалж мэдээлсэн.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн”, 156 дугаар зүйлийн “Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн” гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай байгаагаа мөрдөн байцаагч дурджээ.
НПГынхан өчигдөр энэ хэргийг хүлээж авсан бөгөөд 15 хавтас хэрэгтэй танилцах явцад тодруулах зүйл гарвал нэмэлт мөрдөн байцаалтад буцааж болзошгүй гэдгээ хэлсэн.
Г.Орчлон