Хүүхэд, залуусын дунд мансууруулах бодисын хэрэглээ улам л гаарах шинжтэй. Баянзүрх дүүргийн нутаг, орон сууцын нэгэн хороололд залуус мансууруулах бодис хэрэглэж байж болзошгүй тухай мэдээлэл энэ сарын 27-ны үдэш цагдаагийнханд иржээ. Хөршүүд нь “Айлд хүүхдүүд нь эвгүй үнэртэй зүйл хэрэглээд, орцонд үнэртээд байна” хэмээн мэдэгдсэн аж. Үүний дагуу тухайн байранд очиход 25 настай Б.Х, 20-той Б.У, Э.Э, Х.О, 26-тай Б.Э нар сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байсан гэнэ. Цагдаагийнхан хэргийн газраас тэдний бэлтгэсэн ургамлыг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Бэлтгэсэн Г.Орчлон