Өнгөрсөн 14 хоногт урьдчилан сэргийлэх үзлэгт 3226 хүн Эрүүл мэндийн даатгалаа ашиглан 100 хувь үнэ төлбөргүй хамрагдлаа. Ажил хийдэг бүх хүнд дээрх боломж нээлттэй. Тиймээс ажил хийдэг иргэн та Эрүүл мэндийн даатгалын газартай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хандан өөрт тохирох насны багцад, товлолт хугацааны дагуу хамрагдах боломжтой. Даатгуулагч та Эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, аливаа өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай.