Нийслэлд энэ оныг дуустал иргэдэд 0.07 га газрын зөвшөөрөл олгохгүй гэнэ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, үүнтэй холбоотой бусад норм, дүрмийг боловсруулахтай холбоотойгоор ийм арга хэмжээ авч байгаа аж. Тиймээс энэ оныг дуустал иргэдэд газар олгохгүй, ийм өргөдөл хүлээн авахгүй байхыг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэгдсэн байна. Хөгжингүй орны хотуудад нэг иргэнд 24 ам метр ногоон байгууламж ногддог. Харин манай хотын нэг хүнд 5-6 ам метр ногоон байгууламж ногддог гэнэ. Тиймээс цаашид газар замбараагүй олгох бус, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарахаар төлөвлөжээ.