Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, төрийн бус байгууллагууд цөлжилттэй бүс нутгийг “ногооруулах” зорилгоор мод тарьж, төгөл байгуулдаг жишиг тогтжээ. Өөр өөр салбарт амжилттай ажиллаж буй 10 гаруй залуу “Шамбала инженеринг кампус” компани байгуулан, өнгөрсөн оноос Дорноговь аймгийн Эрдэнэ сумд мод тарьж эхэлсэн бол “Сүүн далай ээж” төрийн бус байгууллагынхан Дундговь аймгийн Эрдэнэдалайд “Дэлхий ээж” төсөл хэрэгжүүлж байна.
Үлийн цагаан оготно олноор үүрлэсэн, бэлчээр нутаг нь сүүлийн жилүүдэд ихээхэн доройтсон тус сумд залуус Говийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар хүсэл зорилгоо нэгтгэжээ. Тэд 2020 оны намраас хойш 2000 гаруй заг, шар хуайс говийн хөрсөнд “идээшүүлснээс” 90 орчим хувь нь ургасан бөгөөд үлдсэнийг нь нөхөн тарьжээ. “Далай ээж” төслийнхөн ирэх сард 100 гаруй хуайс тарихаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн Ж.Мишээл