Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 дугаар хороолол 1042 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах Капитрон банкны тооцооны төвд 2021 оны энэ сарын 9-ний өдрийн 16.00 цагийн орчимд банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед үл таних 40-50 орчим насны этгээд гаднаас нэвтэрч, хутга тулган дээрэмдэхийг завдсан. Харин тухайн ажилтан мөнгөө өгөлгүй ноцолдож, гэмт этгээд зугтсан байдаг. Цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд 2021 оны есдүгээр сарын 26-ны өдөр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай, эрэгтэй Э гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож баривчиллаа. Улмаар хойшлуулшгүй арга хэмжээ авч Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж эхэллээ.