Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд өнгөрсөн ням гаригийн шөнө айлын бурхан шүтээн, мөнгө, хөл дүүжлэх унааг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тус аймгийн Цагдаагийн газраас Ажлын хэсэг гарч, өчигд өр 14.00 цагийн үед хэргийн газар, ойролцоох ууланд эрлийн хэсэг зохион байгуулан ажиллаж эхэлсэн тухай орон нутгийн Цагдаагийн хэсгээс мэдээллээ. Гэмт этгээдүүд нэгэн айлын өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн алтан шармал бурхан болон бусад тахилын эд зүйл, 84 мянган төгрөг, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг нь авч зугтсан байна.
Аймгийн Цагдаагийн газраас томилогдсон Ажлын хэс гийнхэнтэй холбогдож хэр гийн талаар тодруулахад “Гэмт этгээдүүдийн хоёрыг нь саатуулсан. Нэгийг нь эрэн сурвалжилж байна. Тэд хохирогчийнд шөнө мо тоцикльтой очиж, зэвсэг хэрэглэн сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмджээ. Сэжигтнүүд өм нө нь ял шийтгүүлж байсан. Сэжигтнүүдийн нэг нь Жар галтхаан сумынх, нөгөө нь Төв аймаг, гурав дахь нь Улаанбаатар хотын харьяат.
Тэд тус тусдаа мотоцикльтой явж байгаа. Хохирогчийнхоос дээрэмдсэн болон өөрсдийн унаж ирсэн мотоциклоо унаад тал тал тийшээ зугтсан юм билээ” гэв.
Г.РАВЖАА