Дундговь аймгийн иргэн Н энэ сарын 8-ны өдөр (2021.09.08) гэрээсээ гараад сураггүй болжээ. Сураггүй болсон Н-ийн талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, 29 настай, мотоцикл унаж явсан хэмээн мэдээлжээ. Цагдаагийн алба хаагчид, онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан байна. Улмаар энэ сарын 24-нд буюу эрлийн 16 дахь хоногт цогцсыг нь олсон гэнэ. Тодруулбал, Н -ыг хэн нэгэн хөнөөгөөд амьдардаг газрынх нь ойролцоох хиймэл нууранд хаясан байжээ. Гаднын нөлөөтэй байж болзошгүй эл хэргийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гэмт этгээдийг олохоор шуурхайлан ажиллажээ. Улмаар уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүйг тогтоож, тэднийг цагдан хорьжээ. Мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.