Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь алтны Баянхөндийн ордоос баруун зүгт 300 метрт байрлах “Улаан” төслийн талбайд хийсэн нэмэлт өрөмдлөгийнхөө үр дүнг танилцууллаа. Тодруулбал, 1803 метрийн таван цооногийн үр дүнг танилцуулсан бөгөөд дээрх талбайд илрүүлсэн шинэ нээлт нь бүх зүгт болон гүнд тэлэх боломжтой гэж үзсэнээ дурджээ. Тус компанийнхан 217 метрийн цооногт 3.5 г/т алтны агуулга бүхий 53 метрийн интервал огтолсон аж. Нийт 1401 метрийн дөрвөн цооногийн үр дүнг дөрөвдүгээр улирлын эхээр танилцуулахаар төлөвлөсөн гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор