Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 60 гаруй хувийг дангаар хангадаг Багануурын уурхай өнгөрсөн баасан гаргийн байдлаар 344.7 мянган тонн бэлэн нүүрсний нөөцтэй байгааг мэдээллээ. Тус компани энэ сард 3795 вагон нүүрс ачуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Өдгөө хоногт дунджаар 162 вагон бүтээгдэхүүн ачуулж буй гэнэ. Дулааны цахилгаан станцуудаас ирүүлсэн захиалгыг нэгтгээд ирэх аравдугаар сард хоногт 189 вагон нүүрс ачуулахаар төлөвлөжээ. Улмаар ийм хэмжээний бүтээгдэхүүнийг тээвэрлүүлэх захиалгаа “Улаанбаатар төмөр зам”-д өгсөн байна. Ташрамд дурдахад, “Багануур” компанийн нүүрсний борлуулалтын 95 хувь нь төмөр замаар дамждаг аж.