Намрын ээлжит чуулганыг аравдугаар сарын 1-нд эхлүүлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2021 оны намрын ээлжит чуулган, аравдугаар сард хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоожээ. Энэ хугацаанд нийт 24 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэх асуудлын эхэнд ирэх оны төсөв, мөнгөний бодлого болон Зөвшөөрлийн, УИХ-ын хяналт, шалгалтын, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх, Хөрөнгийн үнэлгээний, Актив удирдлагын компанийн, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна.
Бэлтгэсэн Б.Уран