Анхан шатны шүүхүүд 2011 оны нэгдүгээр улиралд 2055 хүнд холбогдох 1550 эрүүгийн хэргийг таслан шийдвэрлэсэн байна. Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 11.6 хувиар, ял шийтгүүлэгчид 16.4 хувиар өсчээ.
2011 оны эхний улиралд хүний амь насыг санаатай бүрэлгэсэн 66, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 82, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 371, танхайрсан 237, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 246, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн зургаа, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 48 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн аж.
Гэмт хэргийн улмаас нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 132 хүний амь нас хохирч, 157 хүний биед хүнд гэмтэл учирчээ. Ял шийтгүүлсэн хүмүүсийн 77.2 хувьд хорих ял ногдуулсан байна.