Дохионы хэлний видео дуудлага онлайн дохионы хэлмэрчийн үйлчилгээг www.duudlaga.mn-тэй холбож хамтран ажиллхаар болжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ-ын менежер Э.Эрдэнэчимэг, Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав нар энэ талаар ярилцаж, шийдэлд хүрсэн байна. Тодорхой хэлбэл, дохионы хэлний видео дуудлага фэйсбүүк онлайн дохионы хэлмэрчийн үйлчилгээг www.duudlaga.mn Зайнаас зөвлөн туслах төвийн үйлчилгээтэй холбож хамтран ажиллахаар боллоо. 1800-0724 Зайнаас зөвлөн туслах төв нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд видео дуудлагаар холбогдож хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл өгөх хамгийн анхны дуудлагын төв юм. Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд видео дуудлагаар дохионы орчуулагчтай шууд холбогдож хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийг авах боломжтой.