Монгол Улсын Их хурлаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан. Уг хуулиар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын 2017 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 цагаас 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хууль заасан зөрчил үйлдсэн зөрчлийг өршөөх юм. “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн_тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан Товчхондоо жолооч нарт өршөөл үзүүлэх хуулийн хугацаа дуусахад дөрөв хоног үлдээд буй.