“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн иргэдийн 70 хувь нь АИ-92 бензиний хэрэглэгч байдаг. Шатахууны хомстлыг зохицуулах нь хэцүү зүйл биш. Уул уурхайн салбарыг ахлан ажиллаж байхдаа шатахууны үнийг тогтворжуулахаар барьсны үр дүнд 52 тэрбум төгрөгийг ард иргэдийнхээ халаасанд үлдээж байсан. Өнгөрсөн жил үнийн хамгаалалтад хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол АИ-92 бензиний үнийг 1550-1600 төгрөгийн хооронд байлгах бүрэн боломжтой байсан. Харамсалтай нь төрийн залгамж эл үйл ажиллагааг үргэлжлүүлээгүй учраас шатахууны үнэ, нөөцийн асуудал дээр бодлогын алдаа гарсан юм. Ер нь бол 17 мянган тонн буюу 17 хоногийн шатахууны нөөц байгаа. Үүнийг ААН-ууд чөлөөтэй борлуулах хэрэгтэй ” гэлээ.
"Эрчис ойл" ХХК-г байгуулснаас болж шатахууны хомстолд орсон гэх мэдээлэл ор үндэсгүй. Хэрэв холбогдох албан тушаалтнууд зохион байгуулалтыг сайн хийсэн бол шатахууны үнэ 1500-1600₮ байх боломж байсан. Энэ бол цэвэр зохион байгуулалтын алдаа. Роснефть компанийн Ерөнхий захирал Игорь Сечинтэй сайн харилцаатай байдагийн хувьд Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу утсаар холбогдож, Засгийн газраас очсон төлөөлөгчдийг хүлээж авч уулзахыг хүссэний дагуу 40 мянган тонн шатахуун авахаар тохиролцоо хийж чадсан.