Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын эхэнд ийн онцоллоо. Тодорхой хэлбэл тэрбээр "Улаанбаатар хот хоггүй, ногоон байгууламж ихтэй, хүнд суртал авилгыг бууруулах цахим шилжилтийг хийсэн байх үүрэг даалгавар өгч ажиллаж байна. “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг өргөн цар хүрээнд зохион байгуулж байна. Хувийн хэвшил, ногоочдын талбайн түрээсийг бага байлгахыг анхаарч ажиллаж байна. Мөн халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдүүлэх хэрэгтэй" гэв. Мөн тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний талаар танилцууллаа. Хуралд Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагын баг оролцож, цаг үеийн асуултад хариулт өгч байна.
Тухайлбал, есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 56 мянган тоннын нөөцтэй. Энэ нь баруун үйлдвэрийг зүүн рүү нүүлгэхээр түр зогсоосон ажилтай холбоотой. Гэсэн хэдий ч зохицуулалт хийн 80 мянган тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа гэдгээ "Таван толгой" компанийн удирдага болон Эрчим хүчний яамныхан хэлсэн гэх мэдээллийг өглөө.
2021 оны аравдугаар сарын 1-нээс 600 цэгт шахмал түлшний худалдааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт 5 600 орчим ажилтныг шинээр бэлтгэж, нийслэлийн айл өрхүүдийг түлшээр хангах ажлыг зохион байгуулжээ.
2040 хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг удахгүй батална. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалтын тухай хууль, “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэл иргэд, олон нийтээс санал авч эхэлжээ. Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч зөвшилцөх үйл ажиллагаа өрнүүлж эхэлжээ.
Иргэд, олон нийт ulaanbaatar2040.mn веб, Улаанбаатар 2040 фэйсбүүк, инстаграм, твиттер, youtube зэрэг нийгмийн сүлжээ болон хороогоороо дамжуулан мэдээлэл авч, саналаа өгөх боломжтой. Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн төлөвлөгөө баталж байсан юм.