“Азтай савар амьтанд хайртай залуус”, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” ТББ хамтран хэрэгжүүлж буй “Амьтад амьдрах эрхтэй” төслийг иргэдэд таниулан сурталчлах өдөрлөг ирэх сарын 2-нд Нацагдоржийн номын санд болох нь. Гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах, амьтан тэжээдэг болон тэжээх сонирхолтой иргэдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчин бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой эл өдөрлөгийн үеэр гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэн, олон нийтийн хэлэлцүүлэг зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж.
Бэлтгэсэн Ж.Хаан