НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрийнхөн БОАЖЯ-тай хамтран “Гэр ба байгаль” стандарт боловсруулах нь. Энэ нь малчин өрхөд аялал жуулчлалаас орлого олох боломж бүрдүүлэх зорилготой юм байна. Тодруулбал, малчид ахуй амьдралынхаа онцлогийг хэрхэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, түүнийгээ хүмүүст яаж хүргэх, жуулчин хүлээж авсан тохиолдолд ямар байдлаар үйлчилж, орчин бүрдүүлэх зэргийг үүнд тусгах аж. Байгаа өгөгдөл, давуу талаа ашиглан орлого олох боломжтойг орон нутгийн иргэдэд ойлгуулахын зэрэгцээ тодорхой шалгуурыг хангуулах зорилго ажлыг хариуцаж буй мэргэжилтнүүд “Орон нутагт ногоон ажлын байр нэмэгдүүлэх замаар малчдад орлогын шинэ эх үүсвэр бий болгож, уламжлалт ахуй соёлоо сурталчлах боломжтой” гэж тодотголоо.
Бэлтгэсэн Ж.Мишээл