Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Тодруулбал, цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дэлхий даяар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа. Монгол Улсын эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг нийслэлд ч энэ хүндрэл томоохон цохилт болсон. Хөрөнгө оруулалт хумигдаж, орлого буурч байгаа тул эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн албаныхан үзэж буй аж. Эл тоглоолтой хамт 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төлөвлөгөөг НИТХ-ын даргад өргөн барилаа.