Бразлийн домогт хөлбөмбөгч Пеле энэ сарын 9-нд бүдүүн гэдэсний хорт хавдраа авхуулах мэс засалд орсон бөгөөд бие нь муудсаны улмаас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн юм. Өдгөө 80 настай Пеле өөрийн инстаграм хуудсандаа тренажёр дээр дасгал хийж буй бичлэгээ тавьж, түүндээ “Анд нөхөд өө, баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцахын тулд эхнэрийнхээ хийсэн энэ бичлэгийг би орууллаа. Өдөр бүр улам сайжирч байгааг минь мэдрүүлсэн сайхан асаргаа, халамжаар би хүрээлүүлж байна. Хэрэв тренажёр дээр энэ маягаар бэлтгэл хийвэл удахгүй “Сантос”-тоо эргэж тоглох юм байна” гэсэн тайлбар оруулжээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар