Жидрунас Савицкас бол дэлхийн хүнд атлетикийн домог, олон арван дээд ам- жилтын эзэн. Тэрбээр Литва улсын хойд хэсэгт орших Биржай хотод төржээ. Залуудаа хүчний төрлийн спор - туудаар сонирхон хичээллэж эхэлснээр төд удалгүй дэлхийн хэмжээний тамирчин болсон юм. Ж.Савицкас пауэрлиф- тингийн хоёр дахь тэмцээндээ оролцоод л улсынхаа бүх дээд амжилтыг эвдсэн гэдэг. Харин 1998 онд Литвагийн “Strongest man” тэмцээнд анх удаа түрүүлж, хожмоо энэ амжилтаа 15 удаа давтсан юм. Жидрунас пауэрлифтингийн төрөлд 400 кг болон нийлбэрээр 1000 кг-ыг өргөж, гуалин өргөлтийн дэлхийн дээд амжилтыг (228 кг) тогтоож байв
Литва эрийн амжилт үүгээр дуусахгүй. “Том Z” хочит тэрбээр 2002-2015 онуудад нэр хүндтэй “Worlds Strongest man”тэмцээнд дэд байраас доош буугаагүй агаад энэ хугацаанд дөрвөн ч удаа ялагчаар нь тодорч байлаа. Харин алдарт А.Шварценеггерийн нэрэмжит “Arnold Strongman classic” тэмцээнд оролцохдоо Ж.Савицкас нэг ч удаа эхний гурван байраас мултарч үзэлгүй, нийт найман удаа аваргалж байсан юм. Тэрбээр 2012 онд тус тэмцээний европчуудын дунд болсон ангилалд түрүүлж байлаа.
2010-2016 оны хооронд “World
s Strongest man” хэмээх нэр хүндтэй алдрын төлөө зөвхөн Жидрунас эсвэл түүний мөнхийн өрсөлдөгч, АНУ-ын Б.Шоу л өрсөлдсөн юм. Эл спортыг сонир- хогчид тэдний өрсөлдөөнийг яг л хөлбөмбөгийн фэнүүд К.Ро- налду, Л.Мессигийн өрсөлдөөнийг шимтэн үздэг шиг долоон жилийн турш бахдан, гайхаж үзсээр ирсэн. Тэд ийн өрсөлдөхдөө хүчний спортод байж болох бүхий л дээд амжилтыг эвдсэн юм.