Олон улсын дохионы хэлний өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс уг өдрийн хүрээнд төв талбайд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, “Бид хүний эрхийн төлөө дохиж зангадаг” уриан доор тэмдэглэх юм. Түүнчлэн жил бүрийн есдүгээр сарын сүүлчээр тэмдэглэдэг Олонулсын сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн долоо хоногт зориулсан арга хэмжээнүүдийг энэ сарын 20 ноос зохион байгуулж эхэлсэн. Дэлхий дахинд энэхүү долоо хоногийг “Хөгжиж буй сонсголын бэрхшээл тэй иргэдийн нийгэмлэгийг дэмжье” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа аж.
Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооноос анх санаачлан 1958 онд Италийн Ром хотод сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн долоо хоногийг тэмдэглэсэн түүх тэй. Үүнээс хойш жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногт сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоо лойг олон нийтэд хүргэдэг уламжлал тогтжээ. Эл өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт сонс голын бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгүүд тө рөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ба тэдгээр нь сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл, дохионы хэлний орчуулагчид, Засгийн газар, хүний эрхийн болон хөгжлийн бэрх шээлтэй иргэдийн байгууллагад чиглэдэг гэнэ. Энэхүү долоо хоногийг манай улс 2013 оноос албан ёсоор тэмдэглэдэг болжээ.
НҮБаас жил бүрийн есдүгээр сарын 23ныг Олон улсын дохионы хэлний өдөр болгох шийд вэрээ 2017 оны арванхоёрдугаар сард албан ёсоор зарлажээ. НҮБын Хөгжлийн бэрхшээл тэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод зааснаар Засгийн газар нь дохионы хэлний харилцаа, до хионы хэлний хэрэглээг бүх түвшинд дэмжих, сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёл, хэл ний онцлогийг тодорхойлоход дэмжлэг үзүү лэх үүрэгтэй. Түүнчлэн манай улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд “Монгол дохионы хэл бол сонс голгүй хүний эх хэл мөн бөгөөд сонсголгүй хүн дохионы хэлээрээ нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрхтэй” гэж заасан. Одоогоор Ази ти вийн 47 улс дохионы хэлийг хуулиараа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн аж.
Олон улсын дохионы хэлний өдрийг тэм дэглэхийн ач холбогдлын талаар Монгол Ул сын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар “Энэхүү өдрийн хүрээнд манай холбоо болон төр, төрийн бус байгууллагууд төрөл бүрийн арга хэмжээ, нөлөөллийн кампанит ажил өрнүүлнэ. Мөн сонс голгүй иргэдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтарч нээлттэй уулзалт зохион байгуулах юм. ХНХЯ, Сэргээн засалт сур галт, үйлдвэрлэлийн төв, нийслэлийн ЗДТГтай хамтран төв талбайд олон нийтийн хэлэлцүүлэг явуулна. Бид жил бүрийн есдүгээр сарын 23 ныг Олон улсын дохионы хэлний өдөр болгох тогтоол батлахыг Засгийн газарт уриалж байна. Монгол Улсад сонсголгүй 8366 иргэн, 20 гаруй хэлмэрч бий. Дохионы хэлмэрч, орчуулагчдыг бэлтгэдэг их, дээд сургууль манайд байхгүй. Түүнчлэн дохионы хэлний тухай хуульгүй улс. Тиймээс дохионы хэлний тухай хуулийн тө сөл боловсруулах ажлын хэсэг байгуулахаар бид ажиллаж байна” гэв. Ташрамд дуулгахад, Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэс ний холбоог 1978 онд байгуулсан бөгөөд 1979 оноос Дэлхийн дүлий иргэдийн холбооны жин хэнэ гишүүнээр элсжээ. 134 орныг эгнээндээ нэгтгэсэн тус холбоонд Монголын сонсголгүй иргэдийг төлөөлөх бүрэн эрхтэй цорын ганц байгууллага нь эднийх.
…Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод зааснаар Засгийн газар нь дохионы хэлний харилцаа, дохионы хэлний хэрэглээг бүх түвшинд дэмжих, сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёл, хэлний онцлогийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх үүрэгтэй…
Дэлхий дахинд 200 гаруй улс үндэстний до хионы хэл бий. Үндэстэн бүрийн дохионы хэл нь тухайн улс орны соёл, онцлогийг өөртөө шингээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монгол, аме рик, солонгос зэрэг дохионы хэл харилцан адил гүй. Эх хэл минь яруу сонсголонтой шиг монгол дохионы хэл ч тансаг сайхан гэдгийг АНУд амь дарч буй сонсголын бэрхшээлтэй нэгэн иргэн онцолсон. Тэрбээр гадаад иргэдэд дохионы хэ лээр дуулж үзүүлэхэд тэд “Ямар сайхан уян зөө лөн дохио вэ” гэж дуу алджээ. Үүнээс монгол дохионы хэлний онцлогийг мэдэж авсан гэнэ. Харин олон улсын дохионы хэл нь ёс заншил, соёл, уламжлалын ялгаатай олон үндэстэнд нэг ойлголт өгөхийн тулд илүү хялбаршуулснаараа онцлог аж.
Хараагүй хүнд таяг хэрэгтэй шиг сонсголгүй хүнд дохионы хэл, хэлмэрч орчуулагчийн хэ рэгцээ, шаардлага их байх нь мэдээж. “Тэргэн цэртэй хүнийг босоод алх, хараагүй иргэнийг таягаа хаяад яв гэж хэлж болохгүй. Үүнтэй адил сонсголын бэрхшээлтэй иргэнд хэлмэрчийн хэ рэгцээ зайлшгүй шаардлагатай. Хэлмэрчээр дамжуулан бид бусадтай хангалттай сайн харил цаж чаддаг” хэмээн “Сонсголгүйн боловсрол” ТББын тэргүүн А.Баасанжав нэгэн илтгэлдээ дурджээ. Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл нь. Харамсалтай нь тэдний харилцааны гүүр болсон хэлмэрч манай улсад хангалттай биш. Тиймээс хэлмэрчдийг бэлтгэх, монгол дохионы хэлний хуультай болох шаардлагатай талаар төрийн бус байгууллагынхан онцолж байлаа. Тэгвэл хэлмэрчдийг бэлтгэх чиглэлд ахиц дэв шил гарч байгааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга С.Баярбат хэлсэн. Тэрбээр “Манай төв дохионы хэлмэрч, орчуулагчийн анги нээлээ. 2.5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй сургахаар төлөвлөсөн. Жилд 1012 хэлмэрч бэлтгэнэ. 1545 насны хүмүүсийг сургах боломжтой” гэсэн юм.
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуу дын нэг нь “Диф” клуб. Тус клубийн Төсөл хөгжлийн төвийн захирал Б.Ууганбаяр “Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 12 000 гаруй иргэн амьдарч буйн 99 хувь нь бичгийн чадвар муу, олонх нь тогтмол ажлын байргүй. Тиймээс тэдгээр иргэнд туслах зорилгоор хэсэг залуу нэгдэн өнгөрсөн оноос кампанит ажил зохион байгуулж эхэлсэн юм. Үүний нэг нь манай клуб. Бид Соёлын яамны дэмжлэгээр сонсголгүй иргэдийн соёл урлаг, уран бүтээлчдийн түүхэн замналын тухай ном бүтээх төсөлд ажиллаж байгаа” хэмээлээ.
Энэ мэтээр олон байгууллага сонсголын бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил өрнүүлж байна. Долоо хоногийн эхний өдөр буюу энэ сарын 20ныг сонсголын бэрхшээлтэй иргэ дийн түүхийг алдаршуулах, хоёр дахь өдөр нь сонсголын бэрхшээлтэй иргэдийн тогтвор той манлайлал, гурав дахь өдөр нь сонсголын бэрхшээлтэй суралцагчдын тухайд гэсэн сэд вийн хүрээнд манай улсад тэмдэглэлээ. Ха рин өнөөдөр “Бид хүний эрхийн төлөө дохиж зангадаг”, маргааш “Cонсголын бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмлэгүүдийн харилцаа хол боо” сэдвээр арга хэмжээнүүд зохион байгуу лахаар товложээ. Мөн бямба гарагт “Сонсго лын бэрхшээлтэй иргэдийн соёл, урлаг”, нямд “Хүний эрх удахгүй…” сэдвийн хүрээнд Олон улсын сонсголын бэрхшээлтэй иргэдийн до лоо хоногийг тэмдэглэж, иргэдэд тулгамдсан асуудал, хүний эрхтэй холбоотой чухал сэдвийг хөндөж, олон нийтэд хүргэх нь.