Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам гарын үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл өгсөн юм. 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай уг станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Power construction corporation of China Ltd” болон ‘’Power China Chengdu engineering corporation limited” компанийн түншлэл шалгарч, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулав. Барилгын ажлыг 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж. Үүнийг ашиглалтад оруулснаар 366 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастайн эрчим хүчний системд нийлүүлэн, тус бүс нутгийн хэрэглэгчдийг хангах юм.
Бүтээн байгуулалтыг хийхдээ Ховд голын байгалийн тогтцыг өөрчлөхгүйгээр далан ба- рих аж. Ингэхдээ долоон метрийн диаметр бүхий урттай түрэлтийн хоолойг уулан дундуур гаргах бөгөөд энэ нь манай улсад хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт болох юм байна. Тиймээс техникийн хяналтыг олон улсын туршлагатай экспертүүдийг оролцуулан зо- хион байгуулах гэнэ.