Нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр да- раах арга хэмжээг авахаар өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэв. Гашуунсухайтын боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, тандалт, судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна. Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул, биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийн хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглах, туулах чадвар сайтай хоёр автомашиныг Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт худалдан авч өгөх нь. Түүнчлэн тус айм- гийн “Говь Гурвансайхан” нисэх буудлыг олон улсын нөөц нисэх буудал болгон, өргөтгөн шинэчлэх зураг, төсөл боловсруулна. Үүнээс гадна нүүрсний тээврийн хэрэгсэл, жолооч нарын хэт бөөгнөрөл бий болгохгүй байх зо- рилгоор улс хооронд нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийн нийт тоонд зохицуулалт хийж хязгаарлан, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгов.