Монгол Улсад хавдар судлалын алба үүсэн, хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож буй. 1961 онд Цацраг туяа эмнэлэг нэртэй байгуулсан, өнөөгийн Хавдар судлалын үндэсний төвийн ба рилгыг 1982 онд ЗХУын буцалтгүй тусламжаар барьсан түүхтэй. Тухайн үед мэс заслын өрөө нь ха галгааны хоёр ортой байжээ. Тус өрөөг дундуур нь тусгаарлан, орны тоог дөрөв болгон өргөжүүлсэн бөгөөд тэр цагаас хавдрын бүх төрлийн мэс заслуу даас эхлээд элэг шилжүүлэн суулгах хүртэлх том хэмжээний хагалгааг тэр л өрөөнүүдэд хийсээр иржээ. 1982 оноос хойш тэдгээр өрөөнд нэг ч удаа их засвар, үйлчилгээ хийгээгүй байснаас гадна то ног төхөөрөмж, тоноглолт гээд бүхлээрээ элэгдэн хуучирч өнөөгийн шаардлагыг хангахгүйд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдэхээр ХСҮТийн үе үеийн удирдлага хичээл зүтгэл гаргаж ирсний үр дүнд анх удаа иж бүрэн шинэчлэл хийж, засварлан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, ламинар урсгал бүхий дэлхийн жишигт нийцсэн Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасаг болгон өчигдөр нээлээ. Уг ажлыг нэг жил гаруй гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд ХСҮТийн Нэгдсэн мэс заслын тасгийн эмч, сувилагч, ажилтнууд Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэг зэргээр таран айршиж, хагалгаа нуудаа таслахгүй хийсээр ирсэн байна.
ХСҮТ жилд дунджаар ерөнхий унтуулгатай, хавдрын 3500 гаруй хагалгаа хийдэг байсан бол уг тасгийг бүрэн шинэчилснээр мэс заслын эмчил гээ хийх боломжийг хоёр дахин нэмэгдүүлж бай гааг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хагалгааны өрөөг найм болгон, бүрэн шинэчлэн тохижуулснаар жил дээ дунджаар 6200 хүнд үйлчлэх хүчин чадалтай болсон байна. Ийм том хэмжээний ажлын санхүү жилтийг шийдвэрлэхэд амаргүй байсан талаараа ХСҮТийн удирдлага мэдээлэв. УИХын гишүүн асан М.Билэгтийн “Энэр мед” ХХКийн эмнэлгийг түрээслэхээр ярьж байсан хөрөнгийн зарцуулал тыг өөрчлүүлж чадсанаар улсын мөнгийг хувийн компанид бус, улсынх нь байгууллагад, тодруулбал ХСҮТд зориулснаар Хагалгаа мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийг нээсэн юм байна. Тус төвийн захи рал “Бид хувийн эмнэлэгт зарцуулагдах байсан 2.8 тэрбум төгрөгөөр хагалгааны, бүрэн вакуумжуул сан өрөө бүхий нэгдсэн тасагтай боллоо. Хэрэв М.Билэгтийн эмнэлгийг түрээсэлсэн бол 2020-2021 онд 10 орчим тэрбум төгрөгийг түрээс болон бусад зардалд төлөх тооцоо байсан” гэв.
Бэлтгэсэн Э.Хана