“Ковид19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид ирэх эдийн засгийн дарамтыг хөнгөлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, дулаан, цэ вэр, бохир усны төлбөрийг 2020 оны арванхоёр дугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газраас хариуцаж буй. Гэвч засгийн эрх барьж буй МАН ын нөлөөгөөр албан тушаалд томилогдсон хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ус, дулааны хөнгөлөлтийн хөрөнгөөс завшиж байсан үйлдлийг АТГынхан илрүүлэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй билээ. Эл үйлдэлд Орон сууц, ний тийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)ын дарга Ч.Мэндбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөв лөлийн дарга, өмнө нь УИХын гишүүн, БСШУы сайд байсан Ж.Батсуурь зэрэг хүнийг холбогдуу лан хууль сахиулагчид тайлбар мэдүүлэг авсан байдаг. Эдгээр албан тушаалтны зарим нь дээрх хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, усны заалт зэргийг нэмж би чин, 1.6 тэрбум төгрөг завшсаныг шалгалтын явцад тогтоосон аж. Тодруулбал, айл өрх, аж ахуйн нэг жийн цэвэр, бохир усны төлбөр дээр нэмж мөнгө бичиж түүнийгээ УСУГт төлөх ёстой өрөндөө шилжүүлсэн байсан гэнэ. Тиймээс 1.5 тэрбум төг рөгийг УСУГаас гаргуулан улсын төсөвт буюу Сан гийн яамны Төрийн сангийн дансанд тушаасныг энэ газрын ажилтнууд мэдээллээ.
Харин хууль, хяналтын байгууллагынхнаас ОСНААУГын дарга Ч.Мэндбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчил гээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь зэрэг хүнд холбогдох үйлдлийг хэрхэн шийдвэрлэж буйг тодруулахад “Хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгаж бай гаа. Одоогоор хэн нэгнийг нь яллагдагчаар татсан зүйл байхгүй” гэсэн юм.
Бэлтгэсэн Г.Равжаа