“Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв”, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл тайланг Азийн хөгжлийн банкнаас өчигдөр танилцууллаа. Тус банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайланд манай эдийн засаг энэ онд 4.8 хувиар өсөн, инфляц 6.9 хувьтай байхыг дурдсан. Тэгвэл дотоо дын нийт бүтээгдэхүүний өсөлтийг бууруулан 4.6, инфляц 6.9 хувьд хүрнэ гэж шинэчлэн тооцсоноо мэдээллээ. Харин 2022 оны эдийн засгийн өсөлтийн таамаг 0.3 пунктээр нэмэгдэн зургаа, инфляц 8.5 хувьтай байх аж. Түүнчлэн өнгөрсөн сард мах, хүнс ний бүтээгдэхүүн, тээврийн зардал нэмэгдсэний ул маас инфляц 8.9 хувьд хүрч, Төвбанкны төсөөллөөс давсныг тэмдэглэв. Таван сарын өмнөх тооцооллоос эдийн засгийн өсөлт ийнхүү буурч, инфляц дээшилж эхэлсэнд коронавирусээр өвчлөгсдийн тоог цөө рүүлж чадахгүй, эрдэс бүтээгдэхүүний экспорт нэ мэгдээгүй нь нөлөөлж буйг дээрх банкны ахлах эдийн засагч С.Болд дурдав. Улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний 8.7, ирэх жил 10.2 хувьд хүрэх магадлалтай гэнэ. Дотоо дын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, экс портыг нэмэхийн тулд нийтийн эрүүл мэндийг сайж руулж, тээвэр ложистикийн хүндрэлийг шийдвэрлэн, макро эдийн засгийн тогтвортой байдлыг ханган, нийгмийн хамгааллыг зорилтот түвшинд үзүүлж, хөрөнгө оруулалтын орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг дээрх банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэмдэглэв. Ташрамд дурдахад, Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг энэ онд 7.6, ирэх жил 5.1 хувиар өсөх бол БНХАУын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021, 2022 онд 8.1 ху виар нэмэгдэн, тэргүүлэх магадлалтай аж.