НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаан- баатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээ- хээр болсонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талар- хал илэрхийлсэн. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцаагаа сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв. Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилт технологи бүхий, экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэр- лэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэ- лэлцэнэ гэдэгт найдаж байгааг хэлсэн юм. Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда онцолсон. Хоёр улсын эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах нь чухал гэдэгт талууд санал нэгдсэн юм.
Ташрамд дурдахад, манай хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоон, Польш Элчин сайдын яамаа 1960 онд нээсэн ч 2009 онд төсөв хэмнэх бодлогынхоо хүрээнд үйл ажиллагааг нь зогсоосон аж.
БОТСВАНА УЛСТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООХ САНАЛАА ИЛЭРХИЙЛЖЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон ойрын хугацаанд хийх ажлын талаар ярилцлаа. Хөгжлийн хөтөлбөр нь цар тахалтай тэмцэх, үр дагаврыг нь арилгах чиглэлээр хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийлсэн. Ирэх дөрвөн жилд ядуурлыг бууруулах, сайн засаглал, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, эмэг- тэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдал, дижитал шилжилт зэрэг салбарыг чухалчлан үзэх бодолтой байгаагаа тэмдэглэв. Ногоон хөгжлийн талаар зарим тохиролцоонд хүрч, Монгол Улсын Засгийн газартай гарын үсэг зурсан тухай захирагч Аким Штайнер хэллээ. Цаашид Ерөнхийлөгчийн хийхээр төлөв- лөж байгаа ажил, санал, санаачилгыг Хөгжлийн хөтөлбөр дэмжиж, хамтарч ажиллах эрмэл- зэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ботсвана улсын Олон улсын хэрэг, хамтын ажиллагааны сайд Лемоганг Квапетай уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай саналаа илэрхийлж, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллах, улмаар засаглал, хөгжлийн төлөвлөлт, байгалийн баялгийг зохистой ашиглах зэрэг асуудлаар туршлага солилцох болом- жийн талаар ярилцав. Ботсванагийн сайд дип- ломат харилцаа тогтоох тухайд анхаарч буйгаа илэрхийлээд, хоёр улс эрдэс баялаг, ноос, ноолуурын салбарт хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ. Сонирхуулахад, манай улс Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоосноор НҮБ-ын гишүүн бүх улстай албан ёсны харилцаатай болох юм.
900 МЯНГАН ТУН ВАКЦИН АВАХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖИНЭ ГЭВ
АНУ-д ажлын айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хотноо АНУ-ын Конгрессын Олон улсын байгаль хамгаалах бүлгийн гишүүдтэй уулзав. УИХ-ын дарга “Байгалиа хамгаалахад илүү анхаарал хандуулж, хүрээлэн буй орчны доройтол, цаг агаарын таагүй үзэгдлээс үүдэл- тэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд дэл- хий нийтээр шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлын алдагдал, бичил биетний мутац гэх мэт нь амьтнаас хүнд халдвар дамжуулах, шинэ өвчин үүсгэх, хуучийг нь сэдрээх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бэлчээрийн мал аж ахуйтай, байгалийн баялгийн арвин нөөцтэй манай улсын хувьд байгаль хамгаалах нь нэн чухал. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан ногоон эдийн засгийн бүтэц бий болгох, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглах, орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого, зо- рилт дэвшүүлэн, хэрэгжүүлж байна. УИХ но- гоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг 2014 онд баталсан. Парламентад байгаль орч- ныг хамгаалах бүлэг байгуулсан. Ногоон хөгжлийг дэмжих хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, дагаж мөрдөж буй байдалд хяналт тавих, хэрэгжилтийг нь хангах зорилготой тус бүлэг нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын биелэлтэд хяналт тавих болно” гэлээ.
Уулзалтад оролцсон гишүүн С.Ганбаатар, Ц.Цэрэнпунцаг нар байгаль орчны доройтлоос сэргийлэх, нэгэнт үүссэн нөхцөл байдлыг илаарьшуулах, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.
Дараа нь УИХ-ын дарга Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг, Номхон далайн асуудал хариуцсан орлогч, доктор К.Кэмпбэллтэй уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол, АНУ хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр авч буй багц арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх ажлын хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх талаар онцолсон. Түүнчлэн Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг АНУ-ын Конгрессоор батлуулах талаар дурдаж, хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх нь бат бөх ардчиллын суурь болно гэлээ. К.Кэмпбэлл Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийг дэмжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. АНУ-ын зүгээс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 188 мянган тун “Пфайзер” вакцин тусламжаар өгсөнд УИХ-ын дарга талархал илэрхийлж, энэ чиглэлийн хам- тын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн чухлыг тэмдэглээд, 900 мянган тун вакцин авах хүсэлт гаргасныг К.Кэмпбэлл дэмжиж ажилла- хаа мэдэгдэв.
Бэлтгэсэн У.Наран