“Хойд, урд хөрш хилээ хаачихвал ма най улс хэцүүднэ” гэж монголчууд өөр хоорондоо ярилцах нь бий. Хилээ хаахгүйгээр ОХУ шатахуун нийлүүлэх, БНХАУ коксжих нүүрс худалдаж авахаа зог сооход л улсыг маань шоглочихно гэдгийг бид энэ өдрүүдэд харж байна. Монгол Улс хойд хөршийн “Роснефть” компаниас хэрэг цээтэй шатахууныхаа 95 хувийг худалдан авдаг. Тэгэхээр үндсэндээ нэг улс, нэг компа ниас хараат гэсэн үг. “Роснефть” компанийн хан “Танайд шатахуун нийлүүлж чадахаа бо лилоо” гэж хэлэхэд л бид барьц алдана.
Өргөн хэрэглээний буюу АИ-92 төрлийн шатахуун хомсдож, жолооч нар түгээх станцуудын талбайд дараалалд зогсож байна. Зарим нь шатахуун түгээж буй станц олохоор бэдэрнэ. Бензиний хомсдол нийгмийн сүлжээний гол сэдэв хэвээр байгаа. Улс төрийн ашиг хонжоо хайсан хэсэг нь эрх баригчдыг нэг сайн баалж авъя гэсэн шиг “хар будаг”- аар шүршинэ. Өөр нэг хэсэг нь шатахууны хомсдолыг шог хошин яриа болгоно. Шатахуунгүй бол олон хүний амьдралын хэмнэл алдагдах төдийгүй эдийн засагт ч сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Монголчууд ерөнхийдөө барьц алдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт шатахуун импортлогчдыг дуудан хаалттай уул- залт зохион байгуулсан нь барьц алдсаны тод илрэл боллоо. Хомсдолыг зохицуулж, “АИ-92” төрлийн бензиний нийлүүлэлтийг хэвийн го- римд оруулж чадахгүй бол Засгийн газрын хувь заяа өөрөөр эргэж ч мэднэ.
Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өчигдөр боллоо. Шатахууны хомс- дол энэ удаагийн хуралдааны гол сэдэв байсан нь дамжиггүй. Ерөнхий сайд асуудлыг хөндөж үүрэг, даалгавар өгсөн нь мэдээжийн хэрэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны хомсдол яагаад үүссэн, хэвийн горимд шилжүүлэхэд ямар арга хэмжээ авах талаар бодитой мэдээлэл өглөө. Олон ний- тийн дунд янз бүрийн мэдээлэл тархаж байна. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлэл хамгийн найдвартай нь учраас цаг хугацааны тэс дараалалд оруулан хүргэе.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Гор - деев энэ оны дөрөвдүгээр сард манай Засгийн газарт хандан “Ангарскийн нефть, химийн үйлдвэрт энэ зун засвар хийх гэж байгаа тул шатахууны нийлүүлэлт тасарч магадгүй” гэж сануулжээ. “Роснефть” компанийн Ангарскийн нефть, химийн үйлдвэр газар зүйн хувьд Мон- гол Улстай хамгийн ойр байрладаг. Тиймээс импортлогчид тэндээс л шатахуунаа худалдан авдаг юм. Оросууд шатахуун нийлүүлж ча - дахгүй бол манайхан ханддаг ганц газартай. Тэр нь Хятад улс. Уламжлал ёсоор өмнөд хөр- шийн “Чайна ойл” компанитай шатахуун худалдаж авах хэлэлцээр хийжээ. Нөгөөдүүл нь ч зөвшөөрч, наймдугаар сараас “АИ-95” төрлийн шатахуун нийлүүлж эхэлсэн байна.
Эргэн сануулахад, Ашигт малтмал, газрын тосны газрынхан “Роснефть” компани Ангарскийн нефть, химийн үйлдвэр “АИ-95” төрлийн шатахууныхаа шугамд засвар хийх гэж байгаа тул наймдугаар сард нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэнийг дуулгаж байсан. Ингээд энэ төр- лийн шатахууныг өмнөд хөршийн “Чайна ойл” компаниас худалдан авчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн мэдэгдсэнээр наймдугаар сард 162 вагон шатахуун Хятадаас импортолсон байна.
Импортлогчид “Роснефть” компанитай сар бүр шатахуун худалдан авах хилийн үнэ, хэм- жээг тохирч захиалгаа өгдөг. Хойд хөршийн газрын тосны гегант компани үйлдвэртээ засвар хийж байгаа тул энэ сард “АИ-92” төрлийн 17 мянган тонн шатахуун нийлүүлэх боломжтойгоо мэдэгджээ. Уг нь импортлогчидтой байгуулсан гэрээний дагуу сард хамгийн багадаа 28 мянган тонн “АИ-92” маркийн шатахуун ний- лүүлэх үүрэгтэй. Гэтэл гэрээнийхээ үүргийг зөрчихөөс аргагүй байдалд хүрснээ манайханд дуулгасан хэрэг. Эцэст нь үйлдвэрийн засвар нь удааширсан учраас нэг ч литр шатахуун нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдэв. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн даваа гарагт энэ тухай олж мэджээ. Ингээд байдал улам хүндрэв.
Ашигт малтмал, газрын тосны газрынхан дутагдах шатахууныг нөхөхөөр Хятадын “Чайна ойл” компанитай хэлэлцээр хийсэн байна. Үр дүнд нь импортлогч таван компани 43 300 тонн шатахуун худалдаж авах гэрээ байгуулан, төлбөрийг нь шилжүүлсэн аж. Улмаар худалдаж авсан бүтээгдэхүүнээ 724 вагонд ачуулахаар кодыг нь авчээ. Гэтэл Хятадаас вагон тавих боломжгүйгээ мэдэгдсэн гэнэ. Ийнхүү шатахуун нийлүүлэх хэлэлцээрийн хоёр саатал давхцав. Уг нь 43 300 тонн шатахууных нь 33 300 нь“АИ-92” маркийнх байжээ. Үлдсэн нь “АИ-95” төрлийнх байсан бололтой.
Манай улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сард 38-40 мянган тонн А”И-92” маркийн шатахуун хэрэглэдэг аж. Уг нь энэ сард ОХУ-аас 17 000, өмнөд хөршөөс 33 300 тонн шатахуун авчихна. Тэгээд улсын хэрэгцээг бүрэн хангачихна гэж тооцож байжээ. Гэтэл хоёр хөршид хоёуланд нь саатал гарч, монголчууд бужигнав. Ашигт малтмал, газрын тосны газрынхан өнгөрсөн долоо хоногт “АИ-92” төрлийн бензиний 18 хоногийн нөөцтэй үлдсэнээ зарласан. Тэгэхээр ирэх сар хүртэл хэрэглэх ша- тахуунтай гэсэн үг. Нөөцийг хүртээмжтэй ашиглах зорилгоор шатахуун түгээх станцууд нэг хүнд худалдах шатахууны хэмжээнд хязгаар тогтоожээ. Тодруулбал, ихэнх шатахуун түгээх станц 30 мянгаас дээш төгрөгөөр шатахуун худалдахгүй байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон одоо ямар арга хэмжээ авах гэж буй талаараа ийн ярьж байна. Тус яамны төлөөлөл “Роснефть” компанийнхантай хэлэлцээр хийхээр Москва явжээ. Улаан-Үд хотоос өчигдөр ниссэн байна. Тэд ирэх сард хэдэн тонн шатахуун нийлүүлэх боломжтойг тодруулж, хэлэлцээр хийх гэнэ. Хятадын “Чайна ойл” компанийн Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот дахь салбарынхантай холбоо тогтоож, вагон тавингуут шатахуун ачихаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын төмөр замын сүлжээнийхэн вагон хуваарилбал шууд ачилт хийнэ гэсэн үг. Хөх хотоос ачуулсан шатахуун 10-14 хоногийн дараа Улаанбаатарт ирдэг байна. Гаалийн бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих зэрэг процесс нэлээд цаг авдаг аж. Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам, тээврийн хөгжлийн яам, бусад газар нэгжүүдтэй хамтран Хөх хотоос ачуулсан шатахууныг Улаанбаатарт 5-7 хоногт авч- рах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж эхэлжээ. БНХАУ-ын стандартаар нэг зүтгүүрийн араас 48 вагон холбох боломжтой гэнэ. Манайхан эхний ээлжинд дөрвөн удаагийн таталтаар 192 вагон шатахуун яаралтай авах санал тавиад буй гэнэ. Хэрэв 192 вагоноор татан авч чадвал 9000 тонн шатахуун импортлох юм байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд шатахууны хомсдох нөхцөл үүсгэсэн буруутай этгээдийг олж хариуцлага тооцохыг үүрэгджээ. Ашигт малтмал, газрын тосны газрын ажил хариуцсан албан тушаалтнууд хариуцлага хүлээх нь дам- жиггүй. Эрчим хүчний хараат байх ийм ярвигтай гэдгийг монголчууд сайтар ухаарсан. Газрын тосны боловсруулах үйлдвэрээ яаралтай барьж, хэнээс ч гуйхгүйгээр дотоодын хэрэг- цээгээ хангадаг болохгүй бол энэ нөхцөл зас- рахгүй. Алдаа гаргасан, мэдээллээр бүрэн хангаагүй, эсвэл зохицуулалт хийж чадаагүй бага тушаалын дарга нарт хариуцлага тооцоод ч туснэмэр болохгүй.
Монголчуудад 10 орчим хоног шатахуунаа гамтай хэрэглэж, хараат байхын гачланг эдлэх нь ээ. Үүний дараа Хятадаас шатахуун ирчихнэ. “Роснефть”-тэй нийлүүлэлтээ таслахгүй байх тохиролцоонд хүрчихнэ. Ангарскийн үйлдвэрийн засварын ажил дуусчихвал өмнөх шигээ манайд шатахуун нийлүүлсээр байх болно. Гэхдээ бид газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж дуустал хараат хэвээр байна.