Сүүлийн өдрүүдэд шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид нь АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах үйлдэл гаргаж байна.
Уг үйлдэл нь хэрэглэгч өөрийн сонголтоор, хүссэн хэмжээгээрээ шатахуун авч чадахгүйд хүргэж, мөн шатахуун түгээх станцууд тодорхой хэмжээний нөөцтэй боловч дуусаж байгаа гэх худал мэдээлэл өгч, зохиомол хомсдол үүсгэх нөхцөл бүрдүүлж байгаа нь дараах хуулиудыг зөрчих үндэслэл болж байна.
Зөрчсөн хуулийн заалтууд:
- Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг,
- Хэрэглэгчийн тухай хуулийн 7, 12 дугаар зүйл,
- Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг,
- Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх бодит байдлыг үүсгэж байна.