Нийтийн тээврийн карт цэнэглэх цэг автобусны буудлуудад байдаг ч өглөө мөд онгойдоггүй, орой эрт хаадаг, эсвэл ПОС машин эвдэрсэн, мөнгөгүй гэх мэт шалтгаанаар иргэд картаа цэнэглэдэггүй. Мөн банкны карт уншдаггүй учраас иргэд заавал бэлэн мөнгөөр л автобусны картаа цэнэглэх шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалж иргэд жолоочид бэлэн мөнгө өгч зорчих нь бий. Тэгвэл нийтийн тээврийн шалгагч нар хүн ихээр зорчдог автобусны буудлуудад ажиллаж, Hi pay аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны “U” money картыг цэнэглэж эхэллээ. Товчхондоо иргэд бэлэн мөнгөгүй ч банкны картаа ашиглан автобусны буудлуудад ажиллаж буй шалгагт нараар зорчигчийн картаа цэнэглүүлж болох нь.