Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэхтэй холбоотой сургалт зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНСУ-ын Жендэрийн тэгш эрх, гэр бүлийн яамтай хамтран “Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх төсөл”-ийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн шаталсан сургалтыг зохион байгуулж, нийтдээ 45 сургагч багш бэлтгэн, 19 удаагийн сургалтаар 1801 албан хаагчийг хамруулаад байна. Хууль сахиулах байгууллагын албан хаагчдын жендэрт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн талаарх ойлголт, мэдлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор хийж байгаа энэхүү сургалтыг 2019 онд зохион байгуулж 50 албан хаагчийг хамруулсан бол энэ удаагийн сургалтад Эрүүгийн мөрдөгч, Хүүхдийн байцаагч, Прокурор нийт 60 албан хаагчийг хамрууллаа.