Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлж буй "Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүрийг аваръя" аянд нэгджээ. Өмнөх жилүүдэд ч тус хамт олон цус хандивлах аянд идэвхтэй хамрагдсаар ирсэн аж. Энэ жилийн хувьд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс ЗХЖШ-ыг "Цусны донор хамт олон"-оор өргөмжилсөн бөгөөд зарим офицер, ажилтан "Хүндэт донор"-оор шалгарсан байна. Өнөөдөр ч ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн цусаа бэлэглэх аяныг өрнүүлж, албан тушаалтан бүр идэвхтэй хамрагдлаа. Аянд цаашид ч нэгдэх бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цэргийн алба хаагчдад хандан цусаа хандивлахын ач холбогдлын талаар сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулдаг гэнэ.