Хөх хотын Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт МУГТ Э.Цэндбаатарт 50 сая төгрөг өгөхөө амласан. Гэвч одоо хүртэл тус мөнгөө шилжүүлээгүй учир зарим иргэд цахим орчинд "Өгч чадахгүй байж олны анхаарал татах гэж олон нийтэд зарлах хэрэггүй. Хүсээгүй байхад нь тамирчны өмнөөс хандив цуглууллаа" гэх зэргээр шүүмжилж буй. Эл асуудалтай холбогдуулан Д.Мөнх-Эрдэнэ "Би Цэндбаатраас данс нээлгэж, хандив цуглуулах зөвшөөрөл авсан. Түүний өмнөөс гадаадад амьдарч буй хүмүүстэй холбогдож, 25 сая төгрөг цуглуулсан. Одоогоор өөрийн амласан 50 сая төгрөгөө өгөөгүй. Хэзээ хийх нь миний дур. Би мөнгөө шилжүүлчхээд дансны хуулгаа харуулна. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа. Би буян хийж байгаа болохоос, бузар хийгээгүй" гэх тайлбар өгчээ.