Чингэлтэй дүүргийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормааг АТГ-т шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Энэ талаар баттай эх сурвалжуудаас тодруулахад “Ч.Болормааг шалгасан зүйл байхгүй. Харин өөр нэг орлогчийг нь шалгасан хэрэг бий. Гэхдээ энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.
идэнд олдсон мэдээллээр тус дүүргийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч дарга Ж.Чимэдцогзолыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаад хэргийг нь хаасан аж. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын шийдвэрээр орлогчдоо эмчилгээний төлбөр нэрээр удаа дараа их хэмжээний дэмжлэг авсан гэх үндэслэлээр шалгасан юм байна. Улмаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хаасан гэнэ.