Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооноос эгц хойшоо гадна тойруу хүртэлх 1.7 км авто замын ажил 53 хувьтай үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд 1250 метр урт авто замын хашлага суулгаж, 360 метр зорчих хэсэгт байгалийн чулуун хучилт, 600 метр зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэжээ. Мөн автозамын трасст өртсөн 18 айлын хашааг чөлөөлөх ажлыг хийж байна.